image
clock
2025-09-29
ТЭРГҮҮЛЭХ ЧИГЛЭЛ

Ерөнхий чиг үүрэг 1: Монгол Улсын болон Соёлын яамны урт хугацааны бодлогын баримт бичгүүдтэй уялдуулан Чингис хаан Үндэсний музейн хөгжлийн стратегийн бодлого боловсруулах, төлөвлөлт, нэгдсэн удирдамжаар хангах, хяналт-шинжилгээ хийх 

Ерөнхий чиг үүрэг 2: Монголын төрт улс, хаад, язгууртан, Чингис хаан болон түүний угсааныхан, Эзэнт гүрний түүх, өв соёлыг судлах 

Ерөнхий чиг үүрэг 3: Монголын төрт улс, хаад язгууртны түүхтэй холбогдох соёлын өвийг цуглуулах, хадгалах, хамгаалах, сэргээх, мэдээллийн сан, лаборатори байгуулах

Ерөнхий чиг үүрэг 4: Музейн болон бүх нийтийн соёлын боловсролын арга хэмжээг хэрэгжүүлэх, хаад, язгууртны түүх, соёлын өвийг дотоодод болон гадаадад сурталчлах 

Ерөнхий чиг үүрэг 5: Музейн соёлын инновац, технологи, мерчиндайзингийн бүтээгдэхүүн хөгжүүлэлт хийх

Ерөнхий чиг үүрэг 6: Хаад, язгууртны түүх, соёлын өвийн үзэсгэлэн, үзүүллэг дэглэлтэд монголын нүүдэлчдийн хэв шинж, зан заншлыг тусгаж, орчин үеийн дэвшилтэт технологийн ололтод тулгуурлан зохион байгуулах

Ерөнхий чиг үүрэг 7: Музейн үзэгчдийг амгалан тайван, цэвэр соёлтой орчинд угтах, үдэх үйлчилгээг хэвшил болгож, барилга байгууламж, орчны болон үзмэрийн аюулгүй байдлыг бүрэн хангах

Ерөнхий чиг үүрэг 8: Музейн төлбөр тооцооны системийг бүрэн цахимжуулах, материаллаг баазыг бэхжүүлэх 




Дэлгэрэнгүй мэдээлэл авах: Чингис хаан Үндэсний музейн Захиргаа, эрх зүйн багийн Хяналт шинжилгээ, үнэлгээ хариуцсан арга зүйч С.Алтангэрэл

Хаяг, утасны дугаар: Чингис хаан Үндэсний музей, 15160 Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 4-р хороо, Ж.Самбуугийн гудамж, 70212222