image
clock
2025-09-29
ХҮНИЙ НӨӨЦИЙН СТРАТЕГИ

8.3.4 Хүний нөөцийн стратеги Чингис хаан музейн 2023-2030 оны стратеги төлөвлөгөөнд хүний нөөцийн гадаад дотоод орчны шинжилгээ хийж Стратегийн зорилт-1. музейн бодлого, хөгжлийн хэтийн чиглэлийг судалгаа, шинжилгээнд тулгуурлан тодорхойлж, хууль, эрх зүйн хүрээнд ажиллах нөхцөлийг бүрдүүлж, тогтвортой гадаад харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлж, хүний нөөцийн чадавхыг дээшлүүлэх, соёл, шинжлэх ухааны танин мэдэхүйн цогц төв болох зорилт дэвшүүлсэн.

Үүнийг хэрэгжүүлэх нарийвчилсан төлөвлөгөөнд:

1.Чингис хаан Үндэсний музейг мэргэжлийн боловсон хүчнээр хангах, ахисан шатны сургалтад хамруулах, хүний нөөцийг үр ашигтай удирдах, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх;

2.Ажилтан, албан хаагчдын ажиллах нөхцөл, нийгмийн баталгааны төлөвлөгөө гаргаж, хэрэгжилтийг зохион байгуулах;

3.Музейн ажилтан, албан хаагчдын монгол бичгийн үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах;

4.Хадгалалт хамгаалалтын мэргэшсэн хүний нөөц бүрдүүлэх, ахисан шатны сургалтад хамруулах зэрэг арга хэмжээг тусган хэрэгжүүлж эхэлсэн.

“Алсын хараа-2050”, Соёлын яамны стратеги төлөвлөгөө, Чингис хаан Үндэсний музейн 2023-2030 оны стратеги төлөвлөгөөнд үндэслэн 2023-2026 оныг дуустал 4 жилийн хугацаанд хэрэгжүүлэхээр Төрийн албан хаагчийн сургалт, ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах хөтөлбөр, боловсруулж музейн захирлын 2023 оны 05 дугаар сарын 29- ний өдрийн А/99 дүгээр тушаалаар баталсан. Мөн хөтөлбөрийг хэрэгжүүлэх төлөвлөгөөг жил бүр батлуулан хэрэгжилтийг ханган ажиллаж байна.

Төрийн албан хаагчийн сургалт, ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах хөтөлбөрийн 5.2.Жил бүрийн 12 дугаар сард багтаан хөтөлбөрийн хэрэгжилтийг захиргаа удирдлагын асуудал хариуцсан нэгж нэгтгэн, хяналт шинжилгээ, үнэлгээ, аудитын хариуцсан албан тушаалтанд шилжүүлнэ.

5.3.Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хууль, холбогдох журмын хүрээнд хөтөлбөрийн хэрэгжилтэд явцын хяналт-шинжилгээ, үнэлгээг хяналт шинжилгээ, үнэлгээ хариуцсан албан тушаалтан жил бүр хийж, шаардлагатай бол хөндлөнгийн үнэлгээг төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлж болно.

5.4.Хөтөлбөрийн хэрэгжилтийн явц, үр дүнгийн нэгдсэн тайланг жил бүрийн 01 дүгээр сард багтаан захиргаа удирдлагын асуудал хариуцсан нэгж Захирлын дэргэдэх зөвлөлд тайлагнана гэж заасан.

Үүний дагуу 2025 онд төсвийн ерөнхийлөн захирагч, төсвийн шууд захирагч нарын байгуулсан гүйцэтгэлийн төлөвлөгөөний хэрэгжилтийн хавсралт:

Албан хаагчдын сургалт, нийгмийн баталгааг хангах хөтөлбөрийг 2023-2026 оныг дуустал 4 жилийн хугацаанд хэрэгжүүлэхээр 2023 оны А/99 дүгээр тушаалаар баталсан бөгөөд хөтөлбөрийг хэрэгжүүлэх 2025 оны төлөвлөгөөний төсөлд нэгжүүдээс санал авч 3 зорилтын хүрээнд 17 арга хэмжээг төлөвлөн баталж 581,000,000 төгрөгийн төсөв зарцуулахаар шийдвэрлэсэн. Эхний хагас жилийн байдлаар 491,795,150 төгрөгийн гүйцэтгэл хангагджээ.

Тухайлбал:

- Албан хаагчдын ажлын гүйцэтгэлийн үнэлгээ, улирлын ажлын үр дүнг үндэслэн 110 албан хаагчид 10-50 хувиар 4 дүгээр улирлын мөнгөн урамшуулал;

- 2025 оны 1 дүгээр улирлын үр дүнгийн мөнгөн урамшууллыг 113 албан хаагчид 81,978,400 төгрөг; 2

- 1 дүгээр улирлын ур чадварын нэмэгдлийг 108 албан хаагчид, 2 дугаар улирлын ур чадварын нэмэгдлийг 115 албан хаагчид нийт 180,993,630 төгрөг;

- Гэр бүлийн гишүүн нь нас барсан 3 албан хаагчид тус бүр 792,000 төгрөг нийт 2,160,000;

- Бүтэц зохион байгуулалтаар ажлын байр хасагдсан 2 удирдах албан хаагчид тус бүр хоёр сарын үндсэн цалинтай тэнцэх 3,436,000 төгрөг нийт 6,872,000 төгрөгийн тэтгэмж;

- Дотоод томилолт, малтлага судалгаанд давхардсан тоогоор 34 албан хаагчид 59,988,120 төгрөг;

- Шатахууны зардалд 13,100,000 төгрөг;

- Хоол, унааны зардалд 146,863,000 төгрөгийг тус тус төсвийн зардлаас санхүүжүүлсэн байна.

Мөн Хөдөлмөрийн тухай хууль, Төрийн албаны тухай хууль бусад эрх зүйн актын дагуу нэмэгдлийг олгосон. Албан хаагчдын 2024 оны 4 дүгээр улирлын хийж гүйцэтгэсэн ажлыг үнэлж дүгнэх, нэмэгдлийн хэмжээг тогтоох ажлын хэсгийн санал, дүгнэлтийг үндэслэн эрхэлсэн ажлаа тогтмол сайн гүйцэтгэж, идэвх санаачилгатай ажиллаж байгаа, ёс зүйн зөрчилгүй, сахилгын шийтгэлгүй 108 албан хаагчид 2025 оны 1 дүгээр улирлын ур чадварын нэмэгдлийг 2024 оны Б/155 дугаар тушаалаар, 2025 оны 1 дүгээр улирлын ур чадварыг үнэлж дүгнэж, 02 дугаар улирлын нэмэгдлийн хэмжээг тогтоох, нэмэгдэл олгох асуудлыг шийдвэрлэх ажлын хэсгийн шийдвэрийн дагуу 03 дугаар сарын 25-ны өдрийн Б/43 дугаар тушаалаар удирдах албан тушаалтан нийт 115 албан хаагчид нэмэгдэл олгох тушаал албажсан. Ур чадварын нэмэгдэлд 180,993,630 төгрөгийн төсөв зарцуулжээ.

Засгийн газрын 2019 оны 5 дугаар тогтоолын 3 дугаар хавсралтаар батлагдсан “Төрийн албан хаагчид мөнгөн урамшуулал олгох журам”-ын дагуу албан хаагчдын ажлын гүйцэтгэлийн үнэлгээ, улирлын ажлын үр дүнг үндэслэн 110 албан хаагчид 10-50 хувиар 4 дүгээр улирлын мөнгөн урамшууллыг захирлын 2024 оны Б/153 дугаар тушаалаар, 2025 оны 1 дүгээр улирлын үр дүнгийн мөнгөн урамшууллыг 113 албан хаагчид 03 дугаар сарын 25-ны өдрийн Б/38 дугаар тушаалаар тус тус олгосон. Урамшуулалд 81,978,400 төгрөг олгоод байна.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 191 дүгээр хавсралтаар баталсан “Ээлжийн амралт олгох, ээлжийн амралтын цалин тооцох журам”-ын дагуу зохион байгуулалтын нэгжүүдээс санал авч 03 дугаар сарын 25-ны өдрийн Б/44 дүгээр тушаалаар ээлжийн амралтын хуваарь баталсан. Тушаалын дагуу албан хаагчид өөрийн хүсэлтээр ээлжийн амралтыг тухайн ажлын жилдээ багтаан хэсэгчлэн эдлэхээр шийдвэрлэсэн бол төвийн эрхлэгчид 10-аас доошгүй өдрийн өмнө төрийн үйлчилгээ хэвийн, тасралтгүй явагдах нөхцөлийг бүрдүүлэн, удирдлагад мэдэгдэн, зохицуулалт хийхийг үүрэг болгосон.

Ээлжийн амралтын хуваарь болон нэгжийн даргын зөвшөөрлийн дагуу амралтын мэдэгдлийг олгож, санхүүгийн асуудал хариуцсан нэгжид тухай бүр хүлээлгэн өгч хамтран ажиллаж байгаа бөгөөд 124 албан хаагчаас ээлжийн амралтыг 30 албан хаагч биеэр эдэлсэн байна.

Засгийн газрын 2019 оны 5 дугаар тогтоолын 3 дугаар хавсралтаар батлагдсан “Төрийн албан хаагчид мөнгөн урамшуулал олгох журам”-ын дагуу албан хаагчдын ажлын гүйцэтгэлийн үнэлгээ, улирлын ажлын үр дүнг үндэслэн 110 албан хаагчид 10-50 хувиар 4 дүгээр улирлын мөнгөн урамшууллыг захирлын 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн Б/153 дугаар тушаалаар олгосон.

Албан хаагчдын 2024 оны 4 дүгээр улирлын ур чадварыг үнэлж дүгнэн 2025 оны 1 дүгээр улирлын нэмэгдлийн хэмжээг тогтоох, нэмэгдэл олгох асуудлыг шийдвэрлэх ажлын хэсгийг 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн А/202 дугаартай тушаалаар байгуулж, ур чадварыг үнэлэн музейн захиралд санал боловсруулж хүргүүлсэн. Үүний дагуу албан хаагчдын улирлын хийж гүйцэтгэсэн ажлыг үнэлж дүгнэх, нэмэгдлийн хэмжээг тогтоох ажлын хэсгийн санал, дүгнэлтийг үндэслэн эрхэлсэн ажлаа тогтмол сайн гүйцэтгэж, идэвх санаачилгатай ажилласан, ёс зүйн зөрчилгүй, сахилгын шийтгэлгүй 108 албан хаагчид 2025 оны 1 дүгээр улирлын ур чадварын нэмэгдлийг олгох 2024 оны 12 дугаар сарын 19- ний өдрийн Б/155 дугаар тушаалыг албажуулсан.

Албан хаагчдын 2025 оны сургалтын төлөвлөгөөнд 5 зорилтын хүрээнд 12 төрлийн сургалт зохион байгуулахаар батлагдсан. Хагас жилийн байдлаар давхарсан тоогоор нийт 351 ажилтан, албан хаагчдыг 18 удаагийн сургалт, лекц, семинарт хамруулсан. Үүнд:

- хүний нөөцийн мэргэжилтнүүдийг чадавхжуулах сургалтад - 2

- байгууллагын дотоод үйл ажиллагаанд мэдээллийн технологийг үр дүнтэй ашиглах, зорилгоор цахим ур чадварын сургалтад - 35

- соёлын өвийн хадгалалт хамгаалалтын сургалтад давхардсан тоогоор - 36

- статистик, мэдээллийн технологийн сургалтад - 10

- мэргэжлийн гагнуурын сургалтад - 1

- худалдан авах ажиллагааны А3 сертификаттай сургалтад - 12.

- шинэчлэн батлагдсан “Хөдөлмөрийн дотоод журам”-ыг танилцуулахтай уялдуулан ёс зүй, соён гэгээрүүлэх сургалтад -54

- судлаачдын онол аргазүйн цуврал 7 удаагийн лекц, сургалтад давхардсан тоогоор 201 албан хаагч хамрагдсан байна




Дэлгэрэнгүй мэдээлэл авах: Чингис хаан Үндэсний музейн Захиргаа, эрх зүйн багийн Захиргааны ахлах арга зүйч Ж.Алтангэрэл

Хаяг, утасны дугаар: Чингис хаан Үндэсний музей, 15160 Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 4-р хороо, Ж.Самбуугийн гудамж, 70212222