image
clock
2025-09-29
АЛБАН ХААГЧИЙН АЖЛЫН ГҮЙЦЭТГЭЛИЙГ ҮНЭЛЭХ ЖУРАМ

Музейн албан хаагчдын ажлын гүйцэтгэлийг үнэлж дүгнэхдээ дараах журмыг мөрдлөг болгон ажиллаж байна. Үүнд:

1.Соёлын сайд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Сангийн сайдын хамтарсан 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн А/166, А/63, А/73 дугаартай тушаалаар “Соёл урлагийн салбарын төрийн үйлчилгээний албан хаагчид ур чадварын нэмэгдэл олгох шалгуур үзүүлэлт”;

2.Сангийн сайд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын хамтарсан 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн А/24, А/13 дугаар тушаалаар “Төрийн үйлчилгээний албан тушаалын зэрэглэлд хамаарах нягтлан бодогчид ур чадварын нэмэгдэл олгох шалгуур үзүүлэлт”;

3.Хүн амын бодлого, хөдөлмөрийн сайд, Сангийн сайдын 1996 оны 63/104 дүгээр тушаалын хавсралтаар батлагдсан “Төрийн үйлчилгээний албаны түгээмэл мэргэжлийн албан хаагчдад ур чадварын нэмэгдэл олгох нийтлэг журам”.

Хөдөлмөрийн дотоод журамд доорх зохицуулалт тусгагдсан.

4.1.2.албан хаагчийн ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэшлийн түвшинг холбогдох журмын дагуу үнэлж дүгнэх, ажлын үр дүнгээр нь шагнал урамшуулал олгох, нэмэгдэл, хөнгөлөлт, нөхөн олговор олгох;

4.1.3.албан хаагчийн ажлын гүйцэтгэлийн байдалд хяналт, шалгалт хийх, хууль тогтоомж болон ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүрэг, зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн, тухайн албан тушаалд мэргэжил, ур чадварын хувьд тэнцэхгүй тохиолдолд албан тушаал бууруулах, хөдөлмөрийн гэрээг цуцлах, дуусгавар болгох;



Дэлгэрэнгүй мэдээлэл авах: Чингис хаан Үндэсний музейн Захиргаа, эрх зүйн багийн Захиргааны ахлах арга зүйч Ж.Алтангэрэл

Хаяг, утасны дугаар: Чингис хаан Үндэсний музей, 15160 Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 4-р хороо, Ж.Самбуугийн гудамж, 70212222