
Чингис хаан Үндэсний музей, ШУА-ийн Олон Улс Судлалын Хүрээлэнтэй хамтран Олон улсын академик хэвлэлийн газар “Springer nature” салбарын захирал, ерөнхий редактор Жакоб Дрейерийг урьж хамтран ажиллахаар боллоо.
Тус хэвлэлийн газрын ерөнхий редактор Чингис хаан Үндэсний музейд хамтран ажиллах туршлага- боломж уулзалт лекц хийх үеэр Монголын судлаачдын бүтээлийг дэлхийд түгээх, ном хэвлүүлэх ажлыг хийхээр (2025.12.12) тохиролцов.
”Springer nature” хэвлэлийн газар нь шинжлэх ухааны ном бүтээлийг тодорхой шалгуураар сонгон хэвлэн нийтэлдэг бөгөөд, тухайн бүтээлийг дэлхийн 1000 орчим номын сан, их дээд сургууль, судалгааны байгууллагуудад албан ёсоор түгээн байршуулдаг аж.
Чингис хаан Үндэсний музейн захирал, академич С.Чулуун лекцийн үеэр Олон улсын нөлөө бүхий академик хэвлэлийн газартай ажиллах нь Монголын эрдэмтдэд олдох том боломж бөгөөд олон улсад бүтээлээ хүргэх алхам гэдгийг онцлов. Чингис хаан Үндэсний музей дэлхийн Дорно Дахин судлалын чиглэлээр алдартай хэвлэлийн газрууд болох ХБНГУ-ын Отто Харсовиц, Голландын Брилл зэрэг газруудад музейн бүтээлүүдийг хэвлэхээр ажиллаж буйг дурдав.
Тус хэвлэлийн газарт Монголын таван эрдэмтний бүтээлийг нийтэлсэн бөгөөд цаашид Монголын эрдэмтдийн бүтээлийг илүү өргөн хүрээнд авч үзэж, хамтран ажиллах талаар ярилцлаа