
Хиймэл оюун ухаан буюу (A.I) технологийг дэлхий нийтээрээ өдөр тутмынхаа хэрэглээнд нэвтрүүлсээр байна. БНСУ-ын Кореа их сургуулийн багш, “Хиймэл оюун ухаан ба дижитал соёлын өв-2025” номын зохиолч Парк Жинху “Хиймэл оюун ухааныг музейд ашиглах нь” сургалтыг Чингис хаан Үндэсний музейн ажилтнуудад (2026.01.26) орлоо.
Азидаа тэргүүлэх музейнүүдийн нэг Солонгосын эртний түүхийн музей болох Чонгок (Jeongok Prehistory museum) нь AI ашиглаж дижитал дэглэлтийг 100 хувь хийсэн аж.
Цаашид Чингис хаан Үндэсний музей нь AI-ын сургалтыг илүү гүнзгийрүүлэн оруулж музейн боловсрол, үзүүлэг дэглэлтэд ашиглах видео, контент зэргийг өөрсдөө хийж ашиглах чадамжтай боловсон хүчнийг бэлтгэх, AI дэглэлтээр музейн үзүүлэг дэглэлтийг баяжуулахаар төлөвлөн ажиллаж байна.