
ЮНЕСКО-ийн Дэлхийн өв Бурхан Халдунаас Монголын эзэнт гүрний нийслэл Хархорум хүртэлх аялал жуулчлалын маршрут хөгжүүлэх, хаад язгууртны өв соёлыг сурталчлах “Хаадын зам-2026” арга хэмжээ 07 дугаар сарын 30-наас 08 дугаар сарын 04-нйи өдрийг хүртэл үргэлжилж амжилттай өндөрлөлөө.
Арга хэмжээг дүгнэж энэ жилийн онцлог нь биднийг 50 гаруй аялагчид дагаж оролцож түүх, соёлын дурсгалт газруудтай танилцлаа. Энэ хугацаанд Төв аймгийн долоон дурсгалт газар, Өвөрхангай аймгийн дурсгалт нэг газарт эвент зохион байгуулаа. Ирэх жилийн “Хаадын зам” арга хэмжээг илүү өргөн бүрэлдэхүүнтэй зохион байгуулж, тухайн дурсгалт газар бүрт зориулсан аялалын шинэ бүтээгдэхүүнийг бий болгож ажиллахаар болсныг Судалгаа, сан хөмрөгийн төвийн эрхлэгч, доктор Г.Бямбарагчаа хэллээ.
Орхоны хөндий нь эртний төрт улс болох Хүннү гүрний Луут хотоос эхлэн, Жужаны Мумо хот, Уйгурын Хар балгас, Түрэгийн хаад, ноёдын тахилын онгон, Их Монгол улсын “Хархорум” хот байрлаж байсан манай улсын түүх, соёл, төрт ёсны голомт нутаг.
Эртний Хархорум хот нь олон газрын эрдэмтэн мэргэд, уран бүтээлчид, гар урчууд, худалдаачид, орон орны хаад язгууртны элч төлөөлөгч нар аж төрж, морилон саатдаг дэлхийн улс төр, эдийн засаг, соёл иргэншлийн төв байсан юм.
Чингис хаан Үндэсний музейн санаачилгаар “Хаадын зам” эвент арга хэмжээ 4 дэх жилдээ зохион байгуулагдаж байгаа бөгөөд тус музейн ажлын хэсэг болон аялагчид Өвөрханай аймгийн Хар Хорум хотын нутаг байрлах Хархорум музей, Хөшөө цайдам музейгээр зочилж түүх, соёлтой танилцаж, үр дүнгээ (2026.08.04)хэлэлцлээ.
Дэлхийн өв Орхоны хөндийн соёлын дурсгалт газар болон Их Монгол Улсын нийслэл Хархорум хоттой холбогдолтой түүх соёлын хосгүй үнэт дурсгалт зүйлийг хадгалж хамгаалах, судлах, сурталчлах үүрэг бүхий Хархорум музейг байгуулсан.
Хөшөө цайдам музей нь Архангай аймаг Хашаат сум Цайдам багийн нутаг буюу Дэлхийн Өв-Орхоны хөндийн соёлын дурсгалт газрын нутаг дэвсгэрт байгуулагдсан.