image
clock
2026-08-10
ЧИНГИС ХААНЫ ТАЙЛГА, ТАХИЛГЫН МӨН ЧАНАРЫГ ТҮҮХЭН ЭХ СУРВАЛЖИД ТУЛГУУРЛАН ХӨГЖҮҮЛЭХ НЬ ЧУХАЛ

Эзэн Богд Чингис хааны тайлга, тахилыг уламжлал нь түүний талаалал төгссөний дараа бүрэлдэн тогтсон гэж үздэг бөгөөд, үүний дараагаас түүний сүнс сүлдийг тайж тахих зан үйл XIII зуунаас төлөвшиж үе үеийн Монголчуудын дунд уламжлагдан хөгжиж иржээ. 

Их Монгол улс байгуулагдсаны түүхт 820 жилийн ойд зориулан зохион байгуулагдаж буй “Чингис хааны тайлга, тахилга” эрдэм шинжилгээний хурлыг Чингис хаан Үндэсний музей, ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэн, Талын язгууртан сан, цуглуулагч Б.Амарсанаа нар хамтран зохион байгуулж гадаад дотоодын нийт 10 гаруй судлаачид илтгэл хэлэлцүүлж 70 гаруй эрдэмтэн судалаачид (2026.08.07) оролцлоо. 

Хуралд Чингис хааны тахилга, түүний дэг ёс, түүхэн уламжлалын талаарх судалгааны сүүлийн үеийн үр дүнгээс танилцуулснаас гадна Чингис хааны тахилгын сан судар, түүнд хамаарах “Эрчис шүтээн-Эзэн Чингис хаан" бүтээлүүдийг олон нийтэд дэлгэлээ. 

Хурлын үеэр сүүлийн жилүүдэд Чингис хааныг хэт домогчлон бурханчлах хандлага ажиглагдах болсон ч түүхэн уламжлалд Монголчууд түүнийг Монгол төрийг үндэслэгч аугаа их хаан, суут хүмүүн хэмээн хүндэтгэж, сүнс сүлдийг нь тайлга тахилгаар дээдэлж ирсэн. Иймээс тайлга тахилгын мөн чанарыг түүхэн эх сурвалжид тулгуурлан зөв ойлгон өвлүүлэн хөгжүүлэх нь чухал гэдгийг ШУА-ийн Түүх,угсаатны зүйн хүрээлэнгийн Ойрх үеийн түүхийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан, профессор Г.Мягмарсамбуу хэллээ.

Хурлыг Чингис хаан Үндэсний музей, ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэн, Талын язгууртан сан хамтран зохион байгууллаа.@