“ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЖИЛТНЫ ГАДААД ҮЗЭМЖ, БИЕЭ АВЧ ЯВАХ СТАНДАРТ” СУРГАЛТ БОЛЛОО

“ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЖИЛТНЫ ГАДААД ҮЗЭМЖ, БИЕЭ АВЧ ЯВАХ СТАНДАРТ” СУРГАЛТ БОЛЛОО

Чингис хаан Үндэсний музейн зүгээс ажилтан, албан хаагчдаа мэргэжил арга зүйгээр чадавхжуулах ажлын хүрээнд ШУТИС-ийн Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн их сургуультай хамтран “Байгууллагын соёл”, “Үйлчилгээний соёл”…

2023.03.09

Чингис хаан Үндэсний музейн зүгээс ажилтан, албан хаагчдаа мэргэжил арга зүйгээр чадавхжуулах ажлын хүрээнд ШУТИС-ийн Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн их сургуультай хамтран “Байгууллагын соёл”, “Үйлчилгээний соёл” сэдвээр цогц сургалт явуулж байгаа билээ.

Энэ удаад ШУТИС-ийн Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн их сургуулийн хүмүүнлэгийн салбарын профессор Н.Галиймаа (Ph.D, professor) “Харилцааны техникүүд ба үг хэллэгүүд”, “Үйлчилгээний ажилтны гадаад үзэмж, биеэ авч явах стандарт”-ын талаар тус музейн ажилтан, албан хаагчдад үр дүнтэй сургалт явууллаа.