Цагийн хуваарь

Зуны хуваарь
5 сарын 14 - 9 сарын 15
Даваа - Ням
09:00 - 20:00
Анхаарах
Тасалбарын касс 19:00 цагт хаана.

Өвлийн хуваарь

9 сарын 15 - 5 сарын 14
Даваа - Ням (Мягмар гарагт амарна)
09:00 - 17:00

Анхаарах

Тасалбарын касс 16:00 цагт хаана.

Тасалбар

Хүүхэд
(0-16 настай)
үнэгүй
Ахлах ангийн сурагч
(17-18 настай)
15,000₮
Оюутан
(Бакалавр)
15,000₮
Хөгжлийн бэрхшээлтэй иргэн
(үнэмлэхтэй)
15,000₮
Ахмад настан
(Эр 60+, эм 55+)
15,000₮
Том хүн
30,000₮
Гадаад иргэн
30,000₮
Гадаад хүүхэд
15,000₮
Тасалбар авах
imageimage

Чингис хаан Үндэсний музейн онцлох гол үзмэрийн тайлбарт аялал

Утсаар урьдчилан захиалга өгөх шаардлагатай. 20 болон түүнээс дээш үзэгчдээс бүрдсэн багууд 1 өдрийн өмнө захиалга өгнө үү.
Монгол хэлээр: 70212222
Англи хэлээр: 70212222

Тогтмол тайлбарт аялал

1 цагийн тайлбарт аялал музейн угтах үйлчилгээний хэсгээс эхэлнэ
Музейн мэргэжлийн тайлбарлагч авах (монгол хэл дээр) 10-с дээш хүнтэй бүлэг үзэгч /50 хүртэлх хүн/ 100,000 төгрөг Ганцаарчилсан тайлбар /1-9 хүнд/ 50,000 төгрөг

Гадаад хэл дээрх тайлбарт аялал (Англи хэл)

Музейн мэргэжлийн тайлбарлагч авах (англи хэл дээр) 10-с дээш хүнтэй бүлэг үзэгч /50 хүртэлх хүн/ 200,000 төгрөг Ганцаарчилсан тайлбар /1-9 хүнд/ 100,000 төгрөг
image

Тайлбарт аяллын хөтөлбөр

Монголын эртний төрт улсын танхим
Монгол нутаг дахь эртний нүүдэлчдийн төрт улсын танхим

Боловсролын хөтөлбөрүүд

Чингис хааны Үндэсний музей 1 болон 6 дугаар давхарт байрлах 76,9м2 талбай бүхий “Хүүхдийн болон Тусгай хэрэгцээт иргэдэд зориулсан боловсролын танхим”-ууд нь тус бүр нэг ээлжиндээ 20-25 хүүхэд хүлээж авах боломжтой ба сүүлийн үеийн сургалтын тоног төхөөрөмж, хүүхдэд зориулсан тавилга эд хогшлоор тусгайлан тохижуулсан.
Уг танхим нь сан хөмрөг, үзмэр цуглуулгадаа суурилсан музейн боловсролын хөтөлбөрийг хэрэгжүүлж, сургалт танин мэдэхүйн үйл ажиллагаа тогтмол зохион явуулдаг ба сургалтад хэрэглэгдэх үзүүлэн, хуулбар үзмэр, тараах материалыг ашиглаж бие даан урлан бүтээх, зурж бичих, өөрийн сурахыг хүссэн зүйлээ хайж олж судлах гэх мэт бүтээлчээр суралцах албан бус сургалтын орчин юм.
Боловсролын 2 танхимдаа “Музейд суралцахуй” нэгдсэн хөтөлбөрийн хүрээнд СӨБ-ын бяцхан багачууд, ЕБС-ийн сурагчид, Их, дээд сургууль, коллежийн оюутан залуус, насанд хүрэгчид, гэр бүл, өндөр настан, жуулчдад зориулсан сонирхолтой, бүтээлч хөтөлбөрүүдийг насны онцлогт нь тохируулан хэрэгжүүлж байна.
image

Үзүүллэгийн танхим