image
clock
2023-03-23
ХҮННҮГИЙН ЯЗГУУРТНЫ БУЛШНААС ИЛЭРЧ ОЛДСОН АЛТАН ШАРМАЛ ХОС МӨНГӨН ЛУУ

Архангай аймгийн Өндөр-Улаан сумын нутаг дахь Гол мод II дурсгалт газрын Хүннүгийн язгууртны 189 дүгээр булш хэдийгээр эвдэгдэн хөндөгдөж, тонуулчдын гарт өртсөн боловч тэндээс цул мөнгөн цутгамал хос луу илэрч олдсон байдаг. Алтан шармал хос эвэр, далавч, зогдор бүхий энэхүү хос мөнгөн лууг АНУ-ын Археологийн институтээс эрхлэн гаргадаг Archаeology сэтгүүлээс “2019 оны дэлхийн шилдэг 10 археологийн нээлт”-ийн нэгээр зарласан билээ.