Музейн түүх

2019.07.03
Монгол Улсын Засгийн газрын 280 дугаар тогтоолоор Чингис хаан музейг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны харьяанд байгуулахаар шийдвэрлэв.
2019.07.03
2019.07.04
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын А/425 дугаар тушаалаар Соёл спорт аялал жуулчлалын яамны захиалгаар “Балданс” ХХК-ийн гүйцэтгэсэн Байгалийн түүхийн музейн барилгын зураг төсөлд өөрчлөлт оруулж Чингис хаан музейн барилгын зураг төсөл болгосон.
2019.07.04
2019.07.18
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын А/458 дугаар тушаалаар Чингис хаан музейн үзэл баримтлал, үзүүллэг дэглэлтийн төлөвлөгөөний төслийг боловсруулах ажлын хэсгийн бүрэлдэхүүн байгуулсан. Музейн үзэл баримтлалын төслийг боловсруулав.
2019.09.03
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газрын даргын А/56 тоот тушаалаар Музейн барилгын В блокт хадгалж буй Үндэсний музейн 3106 дэсийн 5092 ширхэг үзмэр, Байгалийн түүхийн музейн 9778 дэсийн 12037 ширхэг үзмэрийг хуучнаар Үлэг гүрвэлийн музейн сан хөмрөгт нүүлгэн шилжүүлэх тухай шийдвэр гарав.
2019.09.16
Монгол Улсын Ерөнхий сайд оролцсон Чингис хаан музейн анхны үзэл баримтлалыг батлах хуралд Академич С.Чулуун тус музейн үзэл баримтлалыг танилцуулав.
2019.09.16
2019.09.19
Байгалийн түүхийн музейн барилга нь А, Б, В гэсэн 3 блокоос бүрддэг бөгөөд музейн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй гол барилга /А блок/, өргөтгөлийн барилга /Б блок/ зэрэг үл хөдлөх хөрөнгийг акталж, данснаас хасахыг “Үл хөдлөх хөрөнгө акталж, данснаас хасах зөвшөөрөл олгох тухай” Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 365 дугаар тогтоолоор шийдвэрлэв. Мөн 1986 онд баригдсан сан хөмрөгийн барилга /В блок/ -ыг Чингис хаан музейн барилгын архитектур орон зайн төлөвлөлттэй уялдуулах, барилга хоорондын гал тусгаарлах орон зайг хангах буулгах шийдвэр гаргав.
2019.09.27
Монгол Улсын Ерөнхий сайд 131 дүгээр захирамжаар Чингис хаан музейн сан хөмрөгийг бүрдүүлэх, үзмэр, эд өлгийн зүйл цуглуулах, үзүүллэг дэглэлтийн ажлыг удирдан зохион байгуулах, дэмжлэг үзүүлэх чиг үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулах тухай захирамж гарсан.
2019.10.31
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газрын даргын А/69 дугаар тушаалаар Чингис хаан музейн үндсэн чиглэл, үзүүллэгийн төлөвлөгөө боловсруулж батлуулах чиг үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулагдсан.
2019.11.05
Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас Байгалийн түүхийн музейн барилгыг буулгаж, чөлөөлсөн газрыг Чингис хаан музейн зориулалтаар, төрийн байгууллагын эзэмшилд байхаар шийдвэрлэсэн тухай бичгийг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яаманд ирүүлэв.
2019.11.06
Чингис хаан музейн танхимын нэршил, үзүүллэгийн төрөл, тавигдах үзмэрийг хуваарилах талаар хэлэлцэх Зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулав. Уулзалтад Соёл урлагийн газар, Соёлын өвийн төв, Чингис хааны өв соёлын хүрээлэн, ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэн, Археологийн хүрээлэнгийн төлөөлөл 9 хүн оролцов. Уулзалтаар Чингис хаан музейн танхимын нэршил, үзүүллэгийн төрөл, тавигдах үзмэрийн тухай ярилцаж, нэгдсэн ойлголтод хүрлээ.
2019.11.08
Чингис хаан музейн ажлын зураг, төсөв боловсруулах ажлын даалгавар Барилга, хот байгуулалтын сайд, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд, Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч нарын 2019/34, 2019/03, 2019/05 дугаараар батлагдав.
2019.11.19
Онцгой байдлын ерөнхий газрын гал түймрийн улсын хяналтын ахлах байцаагчийн 05 тоот дүгнэлт гарав. Уг дүгнэлтэд Байгалийн түүхийн музейн барилга нь гал тэсвэршилтийн II зэрэгтэй, Галын аюулгүй байдлын тухай хуулийн 18.3-д “...гал түймэр унтраах авто машин чөлөөтэй хүрэлцэн очих зам, байрлах тусгайлсан талбайтай, гал унтраах үед ашиглах усан хангамжтай байхаар төлөвлөнө” гэсэн заалт, Хот суурингийн барилгажилтын норм ба дүрмийн гал тэсвэршилтийн барилгаас I, II зэрэглэлийн гал тэсвэршилтийн барилга хоорондын зай 6 метр байх заалтыг тус тус зөрчсөн талаар дүгнэлт ирүүлэв.
2019.11.25
Улсын мэргэжлийн хяналтын ерөнхий газрын улсын байцаагчийн 01-07-0153/543 тоот дүгнэлт гарав. Уг дүгнэлтэд Байгалийн түүхийн музейн барилга нь Хот байгуулалтын тухай хуулийн 22.1.1, “Хот тосгоны төлөвлөлт барилгажилтын норм ба дүрэм” 2.11, “Музейн үйл ажиллагаанд тавигдах шаардлага” MNS 5634:2006 стандартын 7.1.1, Барилгын тухай хуулийн 12.1.4, 12.1.5 дахь заалтуудыг тус тус зөрчиж байна гэсэн дүгнэлтийг ирүүлэв.
2019.12.06
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ОХУ-д айлчлах үеэр Эрмитаж музейгээс Чингисийн чулууны бичиг үзмэрийн хуулбарыг хүлээлгэн өгөх гэрээ хийв. Гэрээнд Эрмитаж музейн Ерөнхий захирал Михаил Б.Пиотровский, Монгол Улсаас ОХУ-д суугаа элчин сайд Д.Даваа нар гарын үсэг зурав.
2019.12.06
2019.12.10
Байгалийн түүхийн музейн барилгын буулгалтын ажил 100 хувь дууссан.
2019.12.10
2019.12.24
Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын “Байгалийн түүхийн музейн үндсэн хөрөнгийг акталж, данснаас хасах зөвшөөрөл олгох тухай” 639 дүгээр тогтоол гарав.
2020.01.17
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын А/36 дугаар тушаалаар Чингис хаан музейн дүрмийг баталж, музейн ашиглалтын өмнөх захиргааны чиг үүргийг Чингис хааны өв соёлын хүрээлэнгийн захирал М.Батбаярт хариуцуулав.
2020.01.17
2020.01.22
Чингис хаан музейн барилгын иж бүрэн ажлын зураг төсөв улсын экспертизээр хянагдаж баталгаажсан.
2020.01.23
Чингис хаан музейг 6524311 тоот регистрээр Улсын бүртгэлийн ерөнхий газарт бүртгүүлэн Улсын бүртгэлийн 000196441 тоот гэрчилгээг авав.
2020.01.23
2020.01.23
Чингис хаан музей Улсын бүртгэлийн ерөнхий газарт албан ёсоор бүртгүүлэн үйл ажиллагаагаа эхлүүлж байгаа тул байгууллагын тамгыг “Хас тамга” үйлдвэрт захиалж хийлгэлээ.
2020.01.24
Нийслэлийн Засаг дарга С.Амарсайханд Байгалийн түүхийн музейн нэр дээр байгаа газрыг Чингис хаан музейн нэр дээр шилжүүлж өгөх хүсэлт илгээлээ.
2020.01.30
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Чингис хаан музейн үзэл баримтлал”-ыг батлав.
2020.01.30
2020.02.04
Нийслэлийн Ерөнхий архитектор бөгөөд Хот байгуулалт хөгжлийн газрын дарга Б.Ууганбаяр Чингис хаан музейн архитектур төлөвлөлтийн даалгаврыг шинэчлэн батлав.
2020.02.05
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны захиалгаар баригдах Чингис хаан музейн барилга угсралтын тендерийг нээлттэйгээр зарласан.
2020.02.07
Чингис хаан музей сан нь Улсын бүртгэлийн ерөнхий газарт хуулийн этгээдийн нэрийн баталгаажилтаа хийлгэв.
2020.02.12
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын А/79 дугаар тушаалаар Чингис хаан музейн үзмэр цуглуулах, шинээр бүтээн туурвих ажлыг удирдан зохион байгуулах Ажлын хэсгүүд /үндсэн нэг, зургаан дэд/ -ийг байгуулсан.
2020.02.14
Чингис хааны өв соёлын хүрээлэнгээс нийт уран бүтээлчдийн дунд Чингис хаан музейн лого, брэндбүүк бүтээх 14 хоногийн хугацаатай уралдаан зарлаж, зохион байгуулав.
2020.03.12
Чингис хаан музей сангийн дүрэм батлагдав.
2020.03.13
Чингис хаан музей сангийн Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ гарч, тамгыг “Хас тамга” үйлдвэрт захиалан хийлгэв.
2020.03.20
Монгол Улсын Ерөнхий сайдын 39 дүгээр захирамжаар Чингис хаан музей байгуулах үйл ажиллагааг мэргэжлийн зөвлөгөөгөөр хангах чиг үүрэг бүхий “Эрдэмтдийн зөвлөл” байгуулагдав.
2020.03.25
Нийслэлийн Засаг даргын А/423 дугаар захирамжийн дагуу Чингис хаан музейн газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэн авав.
2020.04.02
Төрийн тахилгат 10 хайрханы хөрс шорооны дээж, рашаан усны дээж, тариа будаа, есөн эрдэнэ, таван тансаг үнэртэн, амттаны дээжийг 21 аймаг, Улаанбаатар хотоос бүрдүүлэн цуглуулж, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Соёмбо танхимд Бурханч лам Г.Пүрэвбатын удирдлагаар зэс хайрцагт оршоож, Чингис хаан музейн барилгын шав тавих ёслолд бэлтгэв. Ийнхүү Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн IV хорооны нутаг дэвсгэрт музейн барилгын шав тавих ёслол болж, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцов.
2020.04.02
2020.04.02
Чингис хаан музейн барилга угсралтын тендерт “Билгүүн Монгол Констракшн” ХХК шалгарч, барилга угсралын ажлыг эхлүүлэв.
2020.04.02
2020.04.16
Ерөнхий сайдын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөл Чингис хаан музейн талаар зөвлөмж гаргав.
2020.04.16
2020.05.13
Чингис хаан музейн зоорийн давхрын сууринд Төрийн тахилгат 10 хайрханы хөрс шорооны дээж, рашаан усны дээж, тариа будаа, есөн эрдэнэ, таван тансаг үнэртэн, амттаны дээжийг оршоосон шүншиг санг байрлуулан битүүмжлэв.
2020.05.13
2021.01.17
Чингис хаан музейн дүрмийг Соёлын сайд С.Чулуун батлав.
2021.01.17
2021.03.25
Соёлын сайдын тушаалаар Чингис хаан музейн анхны захирлаар академич С.Чулуун томилогдов.
2021.04.12
Чингис хаан музейн бүтэц зохион байгуулалтыг Соёлын сайд Ч.Номин батлав.
2021.04.12
2021.09.29
Чингис хаан музейн барилгыг Барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комисс хүлээн авав.
2021.09.29
2021.10.27
Монгол төрийн түүхийн музейг Чингис хаан музейд нэгтгэн зохион байгуулах тухай Засгийн газрын 336 дугаар тогтоол гарав.
2021.10.27
Музейн захирал С.Чулууны А/61 дүгээр тушаалаар Чингис хаан музейн Эрдмийн зөвлөлийн үйл ажиллагааны журам, Эрдмийн зөвлөлийн гишүүдийг батлав.
2021.10.27
Музейн захирал С.Чулууны А/60 дугаар тушаалаар ЧИНГИС ХААН МУЗЕЙН СЭТГҮҮЛ-ийн редакц батлагдав.
2021.10.27
2021.10.28
Музейн захирал С.Чулууны А/62 дугаар тушаалаар ЧИНГИС ХААН МУЗЕЙН МЭДЭЭЛЭЛ сэтгүүлийн редакц батлагдав.
2021.10.28
2021.11.05
Музейн барилгын нээлттэй давхцан Их эзэн богд Чингис хааны мэлмий гийсний 859 жил, Монгол бахархлын өдөрт зориулсан "МОНГОЛЧУУДЫН ДУРСАМЖ: ЧИНГИС ХААН” анхны цахим үзэсгэлэнгийн нээлтийн ёслол болов.
2021.11.05
2021.12.15
Чингис хаан музейн үзэсгэлэн, үзүүллэгт мэргэжлийн зөвлөгөө өгөх үүрэг бүхий Ерөнхий сайдын дэргэдэх “Эрдэмтдийн зөвлөл”-ийн хурал, хэлэлцүүлэг болов.
2022.02.10
Дэлхийн 142 орны 49000 музейн мэргэжилтэнг эгнээндээ нэгтгэсэн, Францын нийслэл Парис хотноо төвтэй Олон улсын музейн зөвлөл (ICOM)-ийн гишүүнээр Чингис хаан музейн 39 мэргэжилтэн элсэж, үнэмлэхээ гардан авав.
2022.02.10
2022.02.21
Монгол Улсад суугаа Францын элчин сайд Сэбастиен Сүрүн Чингис хаан музейд зочилж, музейн захирал С.Чулуунтай цаашдын хамтын ажиллагааны талаар ярилцав.
2022.02.21
2022.02.22
Музейн захирал С.Чулуун “Эм Ай Юу” дээд сургуулийн дэд ерөнхийлөгч Квон Ху, Солонгос улсын Кореа Их сургуулийн Соёлын өвийн дижитал сэргээн засварлагч, профессор Пак Жин Хо нарыг хүлээн авч уулзаж, цаашдын хамтын ажиллагааны талаар ярилцав.
2022.02.22
2022.02.25
АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Майкл Стэнли Клечески, АНУ дахь Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд асан Ё.Отгонбаяр нар Чингис хаан музейд зочилж, музейн захирал С.Чулуунтай цаашдын хамтын ажиллагааны талаар ярилцав.
2022.02.25
2022.03.23
Музейн захирал С.Чулуун Узбекистан Улсын Өргөмжит консул Абдугафур Ю.Рахимович, Энэтхэг судлалын төвийн тэргүүн, доктор О.Нямдаваа нарыг хүлээн авч уулзав.
2022.03.23
2022.03.23
Чингис хаан музей нь Монгол төрийн түүхийн музейгээс анхны хосгүй үнэт үзмэрүүдээ шилжүүлэн авав.
2022.03.28
Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Кобаяши Хироюки, ЭСЯ-ны хоёрдугаар нарийн бичгийн дарга Ито Ёрико нар Чингис хаан музейд зочилж, бүтээн байгуулалтын үйл явцтай танилцлаа.
2022.03.28
2022.08.6-2022.08.8
Их эзэн Чингис хааны мэндэлсний 860 жилийн ойд зориулсан "Чингис хааны ертөнц ба Монгол судлал" олон улсын эрдэм шинжилгээний хурал Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор амжилттай болж өндөрлөлөө. Дэлхийн 14 орны 160 гаруй эрдэмтэн, монгол судлаачид оролцсон тус хурлын ерөнхий зохион байгуулагчдын нэгээр “Олон улсын монгол судлалын холбоо”, хамтран зохион байгуулагчдын нэгээр Чингис хаан музей ажилласан юм.
2022.08.6-2022.08.8
2022.10.11
Монгол Улсад их эзэн Чингис хаанаараа овоглосон хаад, язгууртны музей нээлтээ хийлээ.
2022.10.11