1 давхар
ҮЗЭГЧДИЙГ УГТАХ ХЭСЭГ, ТҮР ҮЗЭСГЭЛЭНГИЙН ТАНХИМ
Чингис хаан Үндэсний музей нь 22500 м2 талбайтай, олон улсын стандартад нийцсэн орчин үеийн шийдэл бүхий есөн давхар барилгатай. Үзүүллэгийн нийт 10200 м2 талбай бүхий монголын анхны төрт улсууд, Монголын Их Эзэнт Улс, түүний бүрэлдэхүүний улсууд, XV-ХХ зууны үеийн Монголын хаад язгууртнууд, Дэлхий дахин ба Монголчууд, Их хааны хүндэтгэлийн өргөө зэрэг байнгын үзүүллэгийн нийт 6 танхим, түр үзэсгэлэнгийн 2 танхимтай.