image
clock
2022-12-29
ТУСГААР ТОГТНОЛЫН ТУХАЙ ШИНЭ БАРИМТУУД: ХААН БА ЯЗГУУРТНУУД" тусгай лекцийг зохион байгууллаа

Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдрийг тохиолдуулан Чингис хаан Үндэсний музейгээс олон нийтэд зориулсан “ТУСГААР ТОГТНОЛЫН ТУХАЙ ШИНЭ БАРИМТУУД: ХААН БА ЯЗГУУРТНУУД" тусгай лекцийг зохион байгууллаа.

Өөрийн олон жилийн судалгааны ажил, түүхийн шинэ баримтуудад үндэслэсэн сонирхолтой лекцийг уншиж сонордуулсан Төрийн шагналт, Түүхийн шинжлэх ухааны доктор О.Батсайхан танд талархал илэрхийлж цаашдын эрдэм судлалын их үйлсэд тань амжилт хүсье.

Лекцэнд хүрэлцэн ирсэн үзэгчид, сонсогчдодоо Чингис хаан Үндэсний музейн хамт олны зүгээс талархал илэрхийлье.

Чингис хаан Үндэсний музей нь олон нийтэд зориулсан тусгай лекцийг тогтмол зохион байгуулах болно.