image
clock
2023-01-10
“МУЗЕЙ - БОЛОВСРОЛЫН ОРЧИН” СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ТАНХИМ, ОНЛАЙН ХОСОЛСОН ХЭЛБЭРЭЭР ЗОХИОН БАЙГУУЛНА

Музей нь тухайн улс, үндэстний соёлын өв, үнэт олдвор, түүхэн эх сурвалжуудыг хадгалан хамгаалж, олон нийтэд үзүүлэх төдийгүй өв соёл, түүх, үндэсний бахархал, үнэт зүйлээ судлах өнгөрсөн, одоо, ирээдүй цагийн холбоос, судлагдахууны гол хэрэглүүр, хэрэглэгдэхүүн болдгоороо албан ба албан бус боловсролын орчны салшгүй хэсэг юм.

Энэхүү агуулгын хүрээнд Чингис хаан Үндэсний музей, Боловсролын ерөнхий газар, Нийслэлийн боловсролын газраас хамтран “Музей - Боловсролын орчин” сэдэвт хэлэлцүүлгийг 2023 оны нэгдүгээр сарын 11-ний 09:00 цагаас танхим, онлайн хосолсон хэлбэрээр зохион байгуулах гэж байна.

Хэлэлцүүлэгт оролцох ерөнхий боловсролын сургуулийн 180 гаруй багшийг Нийслэлийн боловсролын газар онлайнаар бүртгэсэн. Бүртгүүлсэн багш нараас гадна музейн удирдлагууд, боловсролын ажилтнуудыг тус хэлэлцүүлэгт өргөнөөр оролцохыг урьж байна.