image
clock
2023-02-10
2022 ОНЫ "ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮНД ХҮРТЭЭМЖТЭЙ ОНЫ ШИЛДЭГ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ"-ААР ЧИНГИС ХААН ҮНДЭСНИЙ МУЗЕЙ ШАЛГАРЛАА

Хөгжлийн бэрхшээлтэй хүнд хүртээмжтэй 2022 оны шилдгүүдийг шалгаруулах ёслолын ажиллагаа 2023 оны нэгдүгээр сарын 14-ний өдөр Төрийн ордонд болов.

Чингис хаан Үндэсний музейн барилга байгууламж нь Монгол Улсад мөрдөгдөж буй барилгын стандартаар Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хэрэгцээ, техникийн шаардлага, стандартуудыг бүрэн хангасан учир “Хөгжлийн бэрхшээлтэй хүнд хүртээмжтэй оны шилдэг бүтээн байгуулалт” төрөлд нэр дэвшсэн 20 гаруй байгууллагаас шилдгээр тодорлоо.