Их эзэн Чингис хааны мэлмий гийсний 860 жилийн ой, Монгол бахархлын өдөр Чингис хаан музейд “МОНГОЛ ОРОН МОНГОЛЧУУД” (ГЭРЭЛ ЗУРАГ ДАХЬ МОНГОЛЧУУД) цуврал 10 боть номын 9, 10 дугаар ботийн нээлт, “ТҮҮХЭН ГЭРЭЛ ЗУРАГ НЬ МОНГОЛЫН ТҮҮХИЙГ СУДЛАХ ЭХ СУРВАЛЖ БОЛОХ НЬ” олон улсын эрдэм шинжилгээний хурал, “ЧИНГИС ХААНЫ УГСААНЫ ХААД, ЯЗГУУРТНУУД ТҮҮХЭН ГЭРЭЛ ЗУРАГТ” танилцуулга үзэсгэлэнгийн нээлтээс бүрдсэн цогц арга хэмжээ амжилттай болж өндөрлөлөө.