image
clock
2023-02-13
“МОНГОЛЫН ЭЗЭНТ ГҮРНИЙ СҮР ХҮЧНИЙ БЭЛГЭ ТЭМДЭГ” ТУСГАЙ ЛЕКЦИЙГ ЗОХИОН БАЙГУУЛНА

Чингис хаан Үндэсний музейгээс 2023 оны хоёрдугаар сарын 17-ны 14:00 цагт “Монголын эзэнт гүрний сүр хүчний бэлгэ тэмдэг” тусгай лекцийг олон нийтэд нээлттэй зохион байгуулах гэж байна.

Энэхүү лекцийг Чингис хаан Үндэсний музейн зочин судлаач А.Г.Юрченко унших бөгөөд цаашид тус музей олон нийтэд зориулан эрдэмтэн, судлаачдын тусгай лекцийг сар бүр тогтмол зохион байгуулах болно.

Та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.