image
clock
2023-03-23
“ЧИНГИС ХААН МУЗЕЙ БАЙГУУЛАГДСАН ТҮҮХ” ГЭРЭЛ ЗУРГИЙН ТУСГАЙ ҮЗЭСГЭЛЭН

2022.11.01

Монгол Улсын Соёлын яамнаас 2022 оны 11 дүгээр сарыг “Соёлын бүтээлч сар”-аар зарласан. Тус аяны хүрээнд Чингис хаан музей нь “Чингис хаан музей байгуулагдсан түүх” сэдэвт гэрэл зургийн тусгай үзэсгэлэнг 11 дүгээр сарын 01-14-ний өдрийг дуустал олон нийтийн хүртээл болгосон юм.

Үзэсгэлэнд 2019 оны долдугаар сарын 3-нд Чингис хаан музейг байгуулах Засгийн газрын 280 дугаар тогтоол гарснаас хойших гурван жилийн хугацаанд бүтээн байгуулалт хэрхэн өрнөснийг харуулсан хоёр баримтат киноны хэсгээс толилуулж, 100 гаруй гэрэл зургийг дэглэн үзүүлсэн юм.