image
clock
2023-03-23
ЧИНГИС ХААН ҮНДЭСНИЙ МУЗЕЙГЭЭС ТҮГТМОЛ ХЭРЭГЖҮҮЛДЭГ “МУЗЕЙД СУРАЛЦАХУЙ” БОЛОВСРОЛЫН ЦОГЦ ХӨТӨЛБӨР

Чингис хаан Үндэсний музейн “Музейд суралцахуй” боловсролын цогц хөтөлбөр нь музейн үзмэр, үзүүллэгт тулгуурлан, бүтээлч танин мэдэхүйн үйл ажиллагаагаар дамжуулж үзэгчдийн насны онцлогт тохируулан 7 төрлийн хөтөлбөрийг тогтмол хэрэгжүүлж байна.

1️⃣“Хүннүгийн Бэлгэт гөрөөс урлая” баримлын шавар урлалын хөтөлбөр,

2️⃣"Буган чулуун хөшөө цутгаж хийх” баримлын хөтөлбөр,

3️⃣ "Шороон бумбагарын цагаан бар, бунхны хамгаалагч домгийн амьтан зурах” уран зургийн хөтөлбөр

4️⃣ “Их Монгол улсын үеийн язгууртны дээлийг цаасаар урлахуй” цаасан нугалбарын хөтөлбөр

5️⃣ “Монголын эзэнт гүрний үеийн хаад язгууртны малгай хийж өмсөх” эсгий урлалын хөтөлбөр

6️⃣ “Xоригийн өрөмтэй ваарыг урлах нь” ваар урлалын хөтөлбөр

7️⃣ “Сарьдагийн хийдийн язгуурын таван бурхан”-ыг элсээр хэвлэх хөтөлбөр

Та бүхэн боловсролын хөтөлбөрт хамрагдахыг хүсвэл 70212222 утсаар холбогдоорой