image
clock
2023-03-22
ЧИНГИС ХААН ҮНДЭСНИЙ МУЗЕЙГ АШУYИС-ИЙН ОЮУТНУУД ҮЗЭЖ, БОЛОВСРОЛЫН ХӨТӨЛБӨРТ ХАМРАГДЛАА

2022.11.11

Төрийн болон хувийн хэвшлийн Их, дээд сургуулиудыг манлайлан АШУYИС-ийн Сувилахуйн сургуулийн 300 гаруй оюутан Чингис хаан Үндэсний музейг үзэж танилцав. Тэд “Музейд суралцахуй” боловсролын цогц хөтөлбөрийн хүрээнд Их, дээд сургуулийн оюутнуудад зориулсан “Судлаачийн яриа” хөтөлбөрт хамрагдсан бөгөөд музейн эрдэм шинжилгээний ахлах ажилтан Ж.Эрдэнэ “Хүннүгийн бэлгэт гөрөөс” илтгэл тавив.

АШУYИС-ийн багш нарын зүгээс цаашид энэхүү үйл ажиллагааг уламжлал болгон зохион байгуулах саналтай байгаагаа илэрхийллээ.