2022.11.16
Чингис хаан Үндэсний музейн дэргэд шинээр байгуулагдсан “Хаан найрал чуулга” нь 400 жилийн өмнө Лигдэн хутагт хааны ордонд эгшиглэж асан эртний хөгжмийн аялгуугаар үзэгч, сонсогчдын сонорыг мялаав.
Тус чуулга Монгол нутгаас олдсон, их эзэн Чингис хаанаас эхлээд алтан ургийн сүүлчийн хаан Лигдэн хутагт хүртэлх Монгол хаадын ордны найрал хөгжимд уламжлагдан ирсэн 21 төрлийн 38 хөгжмийн зэмсгээр тоглодгоороо онцлогтой.