image
clock
2023-03-22
ЧИНГИС ХААН ҮНДЭСНИЙ МУЗЕЙ ДИЖИТАЛ ҮЗҮҮЛЭНГЭЭ ТАНИЛЦУУЛЛАА

2022.11.28

Чингис хаан Үндэсний музей сүүлийн үеийн технологийн чиг хандлагыг тодорхойлж буй AR, VR, QR интерактив дижитал үзмэрийг нэвтрүүлж, түүхийн үнэт олдворыг илүү ойроос, илүү бодитоор мэдрэх боломжийг үзэгчдэдээ олгож байгаа билээ.

Тухайлбал, дижитал болон гурван хэмжээст (3D) бүрэлдэхүүн хэсгүүдийг бодит ертөнцийн талаарх хувь хүний ойлголттой хослуулж чаддагт AR технологийн гол давуу тал оршдог.

Та Чингис хаан Үндэсний музейн аппликэйшнийг гар утас, таблетдаа татан авч, энэхүү дэвшилтэт технологийг ашиглан музейн үзмэрүүдтэй танилцаарай.