image
clock
2023-03-23
“ЧИНГИС ХААН ҮНДЭСНИЙ МУЗЕЙД ТАЙЛБАР ХИЙХ ЭРХ ОЛГОХ” СУРГАЛТ АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

2022.12.19

Чингис хаан Үндэсний музей, Нийслэлийн аялал жуучлалын газартай хамтран 2022 оны 12 дугаар сарын 19-нд “Чингис хаан Үндэсний музейд тайлбар хийх эрх олгох” сургалтыг амжилттай зохион байгууллаа. 

Аялал жуулчлалын салбарын хөтөч, тайлбарлагч нарт Чингис хаан Үндэсний музейн захирал, Академич С.Чулуун болон Түүхийн ухааны доктор (Ph.D), дэд профессор Г.Эрэгзэн, Түүхийн ухааны доктор (Ph.D), дэд профессор Л.Эрдэнэболд, Түүхийн ухааны доктор (Ph.D), профессор С.Цолмон нарын эрдэмтэд, Хөтөч тайлбарлагчийн ур чадвар олгох сургагч багш Б.Мөнхбат, Чингис хаан Үндэсний музейд англи хэлээр хэрхэн тайлбар хийх талаар Боловсрол, олон нийтийн харилцаа, маркетингийн хэлтсийн тайлбарлагч О.Энхцолмон нар Хүннүгийн эзэнт улсаас эхлээд XX зууны эхэн хүртэлх Монголын төрт улсуудын хаад, язгууртнуудын эдэлж хэрэглэж байсан бодит эд өлгийн зүйлс дээр тулгуурлан, шинжлэх ухааны үндэслэлтэй, үнэн зөв, ойлгомжтой мэдээллийг хүргэн, музейн танхимуудад лекц уншив.

Сургалтад аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 18 байгууллагын 50 хөтөч, тайлбарлагч хамрагдаж, 2023 оны турш Чингис хаан Үндэсний музейд тайлбар хийх албан ёсны эрх бүхий үнэмлэх, сургалтын гэрчилгээг гардан авлаа.