image
clock
2023-03-23
“ЧИНГИС ХААНЫ МЭНДЭЛСНИЙ 860 ЖИЛ” СЭДЭВТ ШУУДАНГИЙН МАРКИЙН АНХНЫ ӨДРИЙН НЭЭЛТИЙН ЁСЛОЛ БОЛЛОО

2022.12.22

Их Монгол улсыг үндэслэн байгуулагч, Дэлхийн мянганы суут хүмүүн Чингис хааны мэлмий гийсний 860 жилийн ойд зориулсан “Чингис хааны мэндэлсний 860 жил” сэдэвт шуудангийн маркийн анхны өдрийн нээлтийн ёслол 2022 оны 12 дугаар сарын 22-ны 14:00 цагт Чингис хаан Үндэсний музейн Хүндэтгэлийн өргөөнд ёслол төгөлдөр болж өндөрлөлөө. 

“Чингис хааны мэндэлсний 860 жил” сэдэвт энэхүү 6 нэрийн 1 блок маркт Чингис хааны алтан зоос, алтан гэрэгэ, номын гэрэлт хөшөө, Есөн хөлт Их цагаан туг, Чингис хааны хөрөгтэй анхны марк, Чингис хаан музей, Чингис хааны шинэ хөргийг тус тус сонгон оруулжээ.

“Чингис хааны мэндэлсний 860 жил” сэдэвт шуудангийн маркийн нээлтийн ёслолын хүрээнд мөн “Чингис хаан” сэдэвт марк, дугтуй, ил захидлын тусгай үзэсгэлэнгийн нээлт болсон юм.

Эрхэм үзэгч та бүхэн ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн доктор (PhD), профессор А.Пунсагийн цуглуулгаас дээжлэн хүргэж буй энэхүү үзэсгэлэнд саатан морилоорой.