2023.01.19
International Council of Museums (ICOM) буюу Олон улсын музейн зөвлөл (ОУМЗ)-ийн Монгол дахь үндэсний хорооны гишүүд 2023 оны нэгдүгээр сарын 16-ны өдөр Чингис хаан Үндэсний музейд ээлжит хурлаа зохион байгуулж, удирдах зөвлөлийн гишүүдээ сонголоо.
ОУМЗ нь ЮНЕСКО-гийн Эдийн засаг нийгмийн зөвлөлийн дэргэдэх А зэрэглэлийн статустай, дэлхийн байгаль, соёлын биет болоод биет бус өв санг хадгалах, хамгаалах, хөгжүүлэх үйл ажиллагаа эрхэлдэг, Францын нийслэл Парис хотноо төвтэй байгууллага юм.
ЮНЕСКО-гийн музейн хөтөлбөрийг хэрэгжүүлэгч ОУМЗ нь 1946 онд байгуулагдсан бөгөөд өдгөө дэлхийн олон улс оронд 32 салбар хороотойгоор үйл ажиллагаагаа явуулж байна.
ОУМЗ-ийн Монгол дахь үндэсний хорооны тэргүүнээр доктор /Ph.D/, дэд профессор Д.Бумаа ажиллаж байна.