image
clock
2023-03-23
ЧИНГИС ХААН ҮНДЭСНИЙ МУЗЕЙ БОЛОН ХИЛ ХАМГААЛАХ ЕРӨНХИЙ ГАЗАР ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛАВ

2023.01.16

2023 оны нэгдүгээр сарын 16-ны өдөр Хил хамгаалах ерөнхий газрын “Соёмбо” танхимд Чингис хаан Үндэсний музейн захирал, Академич С.Чулуун, Хил хамгаалах ерөнхий газрын дарга, хилийн цэргийн командлагч, Бригадын генерал Х.Лхагвасүрэн нар хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.

Санамж бичгийн хүрээнд Монгол Улсын хууль тогтоомжид нийцүүлэн эрх хэмжээнийхээ хүрээнд Хилийн түүх судлал, түүх соёлын үл хөдлөх дурсгал, биет өвийн хадгалалт, хамгаалалт, эрдэм шинжилгээ, судалгаа, сургалт, сурталчилгаа, инновацын чиглэлээр эрх тэгш, түншлэлийн зарчимд тулгуурласан хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхээр харилцан тохиролцсон байна.