image
clock
2023-03-23
ЧИНГИС ХААН ҮНДЭСНИЙ МУЗЕЙН ЗАХИРАЛ, АКАДЕМИЧ С.ЧУЛУУН ГОВЬ ХК-ИЙН АЖИЛТАН, АЛБАН ХААГЧДАД ЛЕКЦ УНШИВ

2023.02.10

Чингис хаан Үндэсний музейн захирал, академич С.Чулуун монгол ноолуурыг дэлхийд таниулж буй үндэсний ууган үйлдвэрлэгч Говь ХК-ийн удирдлагууд, 70 гаруй ажилтан, албан хаагчдад Чингис хаан Үндэсний музейн үзэл баримтлал, үйл ажиллагааг танилцуулж, үзмэр, цуглуулгад тулгуурласан танин мэдэхүйн ач холбогдол бүхий лекц уншив.

Музейн удирдлагууд тус компанийн удирдлагуудтай уулзаж, цаашид үндэсний брэндээрээ дамжуулан музейн үзмэр, өвөг дээдсийнхээ үлдээсэн соёлын өвийг Монголд болон дэлхий дахинд сурталчлан таниулах чиглэлээр хамтран ажиллах талаар зөвлөлдөв.