image
clock
2023-03-24
"ҮНЭТ ЭРДЭНИЙН ЧУЛУУ" СЭДЭВТ МАРКИЙН АНХНЫ ӨДРИЙН НЭЭЛТ БОЛЛОО

2023.03.01

"Монгол шуудан" ХК-иас "Үнэт эрдэнийн чулуу" сэдэвт маркийн анхны өдрийн нээлтийг Чингис хаан Үндэсний музейд зохион байгууллаа. "Үнэт эрдэнийн чулуу" сэдэвт маркийг МУСГЗ Г.Гонгоржав, “Гамма” гэрэл зургийн агентлагийн захирал, МУСГЗ С.Цацрал, дизайнер Ж.Ганхуяг нар хамтран бүтээжээ.

Тус арга хэмжээ нь Монгол Улсын Соёлын Сайдын А/34 тоот тушаалын дагуу Монгол орон даяар өрнөж буй “Музейн нээлттэй өдрүүд”-ийн эхний өдөр буюу гуравдугаар сарын 1-нд зохион байгуулагдсан юм.