2023.03.03
ЧИНГИС ХААН ҮНДЭСНИЙ МУЗЕЙ, ИХ ЗАСАГ ЛИЦЕЙ СУРГУУЛЬТАЙ ХАМТРАН "ЧИНГИС ХААНЫ БАЙЛДАН ДАГУУЛАЛТ" СЭДВИЙН ХҮРЭЭНД ИНТЕГРАЦИ ХИЧЭЭЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Интеграци хичээл нь Чингис хаан Үндэсний музейн үзмэр болох Рашаан хад, Чингисийн чулууны бичиг, Гүюг хааны тамга, Монголын эзэнт улсын үеийн цэргийн зэр зэвсэг зэрэг үзмэрт тулгуурлан 10 дугаар ангийн сурагчдын дунд төсөлт ажил хэлбэрээр түүх, газар зүй, нийгэм, үндэсний бичиг, уран зохиол, физик, технологи, дүрслэх урлаг, англи хэлний хичээлүүдээр явагдаж байгаа юм.
Хамтын ажиллагааны хүрээнд I ээлжинд Их засаг лицей сургуулийн монгол хэл, нийгэм, физикийн хичээлийн багуудын 10 дугаар ангийн сурагчид судалгаат хичээлд хамрагдлаа.