image
clock
2023-03-24
МУЗЕЙН НЭЭЛТТЭЙ ӨДРҮҮДЭД ЧИНГИС ХААН ҮНДЭСНИЙ МУЗЕЙ НЬ НИЙТ 18094 ҮЗЭГЧДЭД ХҮРЧ ҮЙЛЧЛЭВ

2023.03.05

Монгол орон даяар 2023 оны гуравдугаар сарын 1-5-ны хооронд өрнөсөн Музейн нээлттэй өдрүүдэд Чингис хаан Үндэсний музей нь нийт 18094 үзэгчдэд хүрч үйлчлэв.

Эдгээр өдрүүдэд Чингис хаан Үндэсний музейн нийт албан хаагчид нягт зохион байгуулалтад орж, тусгай хуваарийн дагуу өндөр ачаалалтай ажиллахдаа хүн төвтэй, тэгш хүртээмжтэй байж, музейн үзүүллэгийн танхим дахь ачааллыг тэнцвэржүүлэн, үзмэрийн хадгалалт хамгаалалтын горимыг баримталж, чийг дулааныг тохируулж, үзэгчдийг төрөл бүрийн соёл, боловсролын арга хэмжээнд хамруулан, цэгцтэй, дэг журамтай, соёлтой үйлчлүүлэхэд санаа тавьж ажиллав.

Тухайлбал, 1000 гаруй үзэгчээс сэтгэл ханамжийн судалгаа (ярилцлага, анкет судалгаа) авч, санал хүсэлтийн дэвтэр ажиллуулж, үзэгчдийг музейгээр үйлчлүүлэхийн өмнө музейн ерөнхий танилцуулга, музей үзэх соёлын талаар зөвлөмж өгч ажиллалаа.