image
clock
2023-03-24
“ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЖИЛТНЫ ГАДААД ҮЗЭМЖ, БИЕЭ АВЧ ЯВАХ СТАНДАРТ” СУРГАЛТ БОЛЛОО

2023.03.09

Чингис хаан Үндэсний музейн зүгээс ажилтан, албан хаагчдаа мэргэжил арга зүйгээр чадавхжуулах ажлын хүрээнд ШУТИС-ийн Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн их сургуультай хамтран “Байгууллагын соёл”, “Үйлчилгээний соёл” сэдвээр цогц сургалт явуулж байгаа билээ.

Энэ удаад ШУТИС-ийн Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн их сургуулийн хүмүүнлэгийн салбарын профессор Н.Галиймаа (Ph.D, professor) “Харилцааны техникүүд ба үг хэллэгүүд”, “Үйлчилгээний ажилтны гадаад үзэмж, биеэ авч явах стандарт”-ын талаар тус музейн ажилтан, албан хаагчдад үр дүнтэй сургалт явууллаа.