image
clock
2023-04-24
“ЧИНГИС ХААН ҮНДЭСНИЙ МУЗЕЙД ТАЙЛБАР ХИЙХ ЭРХ ОЛГОХ” СУРГАЛТ

Монгол улсад аялал жуулчлалын улирал эхлэж буйтай уялдуулан Чингис хаан Үндэсний музей, Нийслэлийн аялал жуучлалын газартай хамтран 2023 оны 04 дүгээр сарын 21, 22-нд “ЧИНГИС ХААН ҮНДЭСНИЙ МУЗЕЙД ТАЙЛБАР ХИЙХ ЭРХ ОЛГОХ” сургалтыг хоёр дахь удаагаа амжилттай зохион байгууллаа.

Уг сургалтын зорилго нь аялал жуулчлалын салбарт ажиллаж буй хөтөч, тайлбарлагч нарыг түүх, соёлын өвд суурилсан тайлбарын арга зүйд сургах, музейн үзмэр, эд өлгийн зүйлсийг шинжлэх ухааны үндэслэлтэй үзмэр, үзүүллэгийн үндсэн үзэл санааг ойлгож олон нийтийн хэллэгээр насны бүлэгт тохируулан тайлбарлах, музейд үйлчлүүлэх соёлын талаар таниулахад оршино.

Аялал жуулчлалын салбарын хөтөч, тайлбарлагч нарт Чингис хаан Үндэсний музейн захирал, Академич С.Чулуун болон Түүхийн ухааны доктор профессор Д.Эрдэнэбаатар (Ph.D), Түүхийн ухааны доктор, профессор Л.Эрдэнэболд (Ph.D), Түүхийн ухааны доктор, профессор С.Цолмон (Ph.D) нарын эрдэмтэд, хөтөч тайлбарлагчийн ур чадвар олгох сургагч багш Б.Мөнхбат, Чингис хаан Үндэсний музейн ерөнхий танилцуулгыг БОНХМХ-ийн тайлбарлагч О.Энхцолмон нар Хүннүгийн эзэнт улсаас эхлээд XX зууны эхэн хүртэлх Монголын төрт улсуудын хаад, язгууртнуудын эдэлж хэрэглэж байсан бодит эд өлгийн зүйлс дээр тулгуурлан, шинжлэх ухааны үндэслэлтэй, үнэн зөв, ойлгомжтой мэдээллийг хүргэн, музейн танхимуудад хичээл заав.

Сургалтад аялал жуулчлалын салбарт үйл ажиллагаа явуулдаг 35 байгууллагын 56 хөтөч, түүн дотор Белгийн вант улс, БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засах орон, ОХУ-ын Бүгд Найрамдах буриад улсаас хөтөч тайлбарлагч нар хамрагдаж, 2023 оны турш Чингис хаан Үндэсний музейд тайлбар хийх албан ёсны эрх бүхий үнэмлэх, сургалтын гэрчилгээг гардан авлаа.