image
clock
2023-05-04
ЧИНГИС ХААН ҮНДЭСНИЙ МУЗЕЙ ОХУ-ЫН ДОРЖИ БАНЗАРОВЫН НЭРЭМЖИТ БУРИАДЫН УЛСЫН ИХ СУРГУУЛЬТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА

ЧИНГИС ХААН ҮНДЭСНИЙ МУЗЕЙ ОХУ-ЫН ДОРЖИ БАНЗАРОВЫН НЭРЭМЖИТ БУРИАДЫН УЛСЫН ИХ СУРГУУЛЬТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА

Чингис хаан Үндэсний музейн захирал, Академич С.Чулуун Буриадын их сургуулийн захирал Дамдинов Алдар Валерьевич нар цаашид хоёр байгууллага эрдэм шинжилгээ судалгаа, боловсрол, соёлын үйл ажиллагааны чиглэлээр хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа.

Уг гэрээний хүрээнд ОХУ-ын их дээд сургуульд ахисан шатны сургалтад суралцах, музейн ажилтнуудыг тусгай хөтөлбөрөөр хэлний бэлтгэлд сургах юм.