image
clock
2023-05-05
ЧИНГИС ХААН ҮНДЭСНИЙ МУЗЕЙД ТАЙЛБАР ХИЙХ ЭРХ ОЛГОХ СУРГАЛТ

ЧИНГИС ХААН ҮНДЭСНИЙ МУЗЕЙД ТАЙЛБАР ХИЙХ ЭРХ ОЛГОХ СУРГАЛТ

Чингис хаан Үндэсний музейгээс хөтөч, тайлбарлагчдын хүсэлтээр Чингис хаан Үндэсний музейд тайлбар хийх эрх олгох сургалтын дахин зохион байгуулхаар боллоо.

Чингис хаан Үндэсний музей Нийслэлийн аялал жуучлалын газартай хамтран Чингис хаан Үндэсний музейд тайлбар хийх эрх олгох хоёр өдрийн сургалтыг зохион байгуулна.

Сургалтын зорилго:

Чингис хаан Үндэсний музейд нүүдэлчдийн анхны төрт улс Хүннүгийн эзэнт улсаас эхлээд XX зууны эхэн хүртэлх Монголын төрт улсуудын хаад, язгууртны үйл ажиллагаа болон дэлхий дахинд Монголчуудын оруулсан хувь нэмрийг эдэлж хэрэглэж байсан бодит эд өлгийн зүйлс дээр тулгуурлан сурталчлан таниулах, жуулчдад шинжлэх ухааны үндэслэлтэй, үнэн зөв, ойлгомжтой мэдээллийг хүргэх, хөтөч тайлбарлагчдын мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэхэд оршино.

Сургалтын агуулга:

Музейд тайлбар хийх арга зүй

Чингис хаан Үндэсний музейн эрдэмтдийн зөвлөлийн эрдэмтэд үзүүллэгийн танхимуудын ерөнхий танилцуулга, тайлбарыг хийнэ

Чингис хаан Үндэсний музейд тайлбар хийх нь

Сургалт: Чингис хаан Үндэсний музейн Их танхим болон III-VIII давхрын байнгын үзүүллэгийн танхимуудад

Хэзээ: 2023.04.21-22-нд 09:00 /2 өдөр/

Үргэлжлэх хугацаа: 09:00-14:00 цаг хүртэл

Сургалтад хамрагдсан хөтөч тайлбарлагч бүрт албан ёсны сертификат гардуулах бөгөөд Чингис хаан Үндэсний музейд 1 жилийн хугацаанд үнэ төлбөргүй орох эрх үүснэ.

Хамрах хүрээ: Мэргэжлийн хөтөч тайлбарлагч нар

Хамрагдах хүний тоо: 50 хүн

Сургалтын хураамж: 160,000₮ бэлнээр төлөх (Үдийн цай багтсан)

Бүртгэлийн хугацаа: 2023.05.17 хүртэл

Бүртгэлийг naranzul.t@chinggismuseum.gov.mn, ubtourism@gmail.com цахим хаягаар илгээнэ.

Овог нэр, 1% чээж зураг, харьяалагдах албан газар, холбогдох утасны дугаарын хамт илгээнэ үү

Мэдээлэл авах утас: Чингис хаан Үндэсний музей Т.Наранзул-86021905,

Нийслэлийн Аялал жуулчлалын газар Э.Мөнхзул 70148687, 96079609