image
clock
2023-05-12
СОЁЛЫН СЭРГЭЛТ-2023

Чингис хаан Үндэсний музейн сургагч багш нар Лүн сумын Соёлын төвийн удирдлага, ажилтан, албан хаагчдыг Соёлын өвийн чиглэлээр мэргэжил, арга зүйгээр чадавхжуулах сургалтыг зохион байгуулж, туршлага солилцов. Арга хэмжээний үеэр Чингис хаан Үндэсний музей нь “Монгол Улсын төрийн Тэргүүнд гадаад орнуудаас бэлэглэсэн дурсгалын зарим үнэт үзмэрүүд” болон “Төв аймгийн уугуул төр нийгэм, соёл урлаг, үндэсний спортын алдартнууд, ард түмний аж байдлыг харуулсан гэрэл зураг”-ийн түр үзэсгэлэнгүүдийг иргэдэд дэглэн үзүүлэв.

Лүн суманд зохион байгуулагдсан СОЁЛЫН СЭРГЭЛТ-2023 аяны төгсгөлд Төв сайхан нутаг бидний бахархал үдшийн цэнгүүнийг мэргэжлийн урлагийн байгууллагуудын уран бүтээлчид, Монгол туургатан театрын уран бүтээлчидтэй хамтран амжилттай зохион байгууллаа. Уг үдшийн цэнгүүнд 350 гаруй иргэд хамрагдан урлаг соёлын үйлчилгээг хүртэв.