image
clock
2023-05-12
“МОНГОЛЫН ЭЗЭНТ ГҮРНИЙ ҮЕИЙН 𝑇𝐴𝑀𝑀𝐴 ХЭМЭЭХ ЦЭРГИЙН НЭГТГЭЛ” ЛЕКЦ ЗОХИОН БАЙГУУЛНА

“МОНГОЛЫН ЭЗЭНТ ГҮРНИЙ ҮЕИЙН 𝑇𝐴𝑀𝑀𝐴 ХЭМЭЭХ ЦЭРГИЙН НЭГТГЭЛ” ЛЕКЦ ЗОХИОН БАЙГУУЛНА

Чингис хаан Үндэсний музейгээс Чингис хаан судлалын олон улсын холбоотой хамтран зохион байгуулж буй олон нийтэд зориулсан эрдэмтдийн лекц үргэлжилж байна.

Энэ удаад АНУ-ын Умард Жоржиягийн Их сургуулийн сургуулийн Профессор Тимоти Мэй “Монголын эзэнт гүрний үеийн 𝑇𝐴𝑀𝑀𝐴 хэмээх цэргийн нэгтгэл” сэдвээр 2023 оны тавдугаар сарын 19-ний 14:00 цагт тус музейн IV давхрын хурлын танхимд лекц уншина.

Олон нийтэд нээлттэй зохион байгуулагдах энэхүү лекцэд та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.