image
clock
2023-05-29
“ЖОЧИЙН УДМЫН ХААДАД ХАМААРАХ СУРВАЛЖУУД: АЛТАН ОРДЫН ТҮҮХИЙГ БИЧИХҮЙ” ЛЕКЦ ЗОХИОН БАЙГУУЛНА

Чингис хаан Үндэсний музейгээс Чингис хаан судлалын олон улсын холбоотой хамтран зохион байгуулж буй олон нийтэд зориулсан эрдэмтдийн лекц үргэлжилж байна.

Энэ удаад Франц Улсын Нантерийн Их сургуулийн багш, доктор Мари Фаверу “Жочийн удмын хаадад хамаарах сурвалжууд: Алтан ордын түүхийг бичихүй” сэдвээр 2023 оны зургаадугаар сарын 02-ны 14:00 цагт тус музейн IV давхрын хурлын танхимд лекц уншина.


Олон нийтэд нээлттэй зохион байгуулагдах энэхүү лекцэд та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.