image
clock
2023-06-02
“ЧИНГИСИЙН ХҮҮХДҮҮД” ХҮҮХДИЙН БАЯРЫН НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭ

Чингис хаан Үндэсний музейн эцэг эхийн зөвлөлөөс ажилтан, албан хаагчдынхаа хүүхдүүдийг музейдээ хүлээн авч “Чингисийн хүүхдүүд” хүүхдийн баярын нэгдсэн арга хэмжээ зохион байгууллаа.

“Чингисийн хүүхдүүд” нэгдсэн арга хэмжээнд уригдан ирсэн багачууд музейн боловсролын хөтөлбөрүүдэд хамрагдан баярын өдрөө зугаатай, бас үр бүтээлтэй өнгөрүүлсэн юм.

Мөн энэ өдөр Чингис хаан Үндэсний музей, "Эгшин Артгэр" хүүхдийн уран зураг, гар урлалын урлан, ZDM хэвлэлийн үйлдвэрээс хамтран зохион байгуулж буй 12 ГАРГИЙН НҮҮДЭЛЧИД хүүхдийн уран зургийн үзэсгэлэнгийн нээлт боллоо. Нээлтийн үеэр уран бүтээлч хүүхдүүд үзэгчдэд өөрийн бүтээлийг танилцуулан чөлөөт ярилцлага хийж, “Дэлхий” хамтлаг урилгаар оролцон ая дуугаа өргөж үзэгчдийн сонорыг мялаалаа.

Өдөр бүхэн өнөөдрийн нэгэн адил газар орон бүрт бяцхан үрсийн инээд хөөр, баяр баяслаар цалгиж байг ээ.