image
clock
2023-06-12
“НОЁН ХУТАГТЫН ӨВ: ӨНГӨРСӨН ОДОО ИРЭЭДҮЙ” ОЛОН УЛСЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРЛЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Чингис Хаан Үндэсний музейгээс Дорноговь аймгийн Засаг даргын Тамгын газар, Дорноговь аймгийн Соёл урлагийн газар, СУИС-ийн С.Лувсанванданы нэрэмжит Соёл урлаг судлалын хүрээлэн, Ноён Хутагтын музей, Дорноговь аймгийн музей, сургалт судалгааны төвтэй хамтран “Ноён хутагтын өв: Өнгөрсөн одоо ирээдүй” олон улсын эрдэм шинжилгээний хурлыг амжилттай зохион байгууллаа.

Говийн догшин ноён хутагтын V дүр Дулдуйтын Данзанравжаагийн мэлмий гийсний 220 жилийн ойд зориулсан энэхүү хуралд Монгол, ОХУ, БНХАУ, Унгар, Швейцар зэрэг 5 орны 40 гаруй эрдэмтэн, судлаачид оролцож, илтгэл тавьж хэлэлцүүлэв.

Нээлтийн үйл ажиллагаанд Чингис хаан Үндэсний музейн захирал, академич С.Чулуун, УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, Т.Энхтүвшин, СУИС-ийн С.Лувсанванданы нэрэмжит Соёл урлаг судлалын хүрээлэнгийн захирал Ч.Алтанцэцэг нар мэндчилгээ дэвшүүлж, Дорноговь аймгийн Засаг дарга О.Батжаргал судлаачдад Талархал гардууллаа.

2023.06.09