image
clock
2023-06-23
“ХАДАН ГЭРИЙН ЭЗЭН” ТУСГАЙ ҮЗЭСГЭЛЭН

Чингис хаан Үндэсний музей нь Монголчуудын хадны оршуулгын соёлыг харуулсан “Хадан гэрийн эзэн” тусгай үзэсгэлэнгээ толилуулахад бэлэн болоод байна.


Үзэсгэлэнгийн зорилго нь хадны оршуулгын соёл, уламжлал, утга агуулгын талаар зөв ойлголт өгөх, шинжлэх ухаан, танин мэдэхүйн ач холбогдлыг нь сурталчлан таниулахад оршино.


Монгол нутаг нэн эрт цагаас өв соёлын гайхамшгаа газрын хэвлийдээ хадгалж, эдгээр нь булш бунхан, хот суурин, тахилга шүтээн, бичиг тэмдэглэл, зураг зураас зэрэг олон хэлбэрээр өвлөгдөж ирсэн байдаг. Үүн дотроос, байгаль цаг уурын өвөрмөц онцлог, байгалийн тогтоц, газрын байршлыг сайтар ашиглан тэнгэр бологсдоо оршоосон “Монголчуудын хадны оршуулга” нь өөр газар оронд нэн ховор бөгөөд бидний өвөг дээдсийн бүтээсэн өв соёл билээ.


“Хадан гэрийн эзэн” цогц үзэсгэлэнгийн хүрээнд “Хадан гэрийн эзэн” каталоги, “Чингис хаан Үндэсний музейн бяцхан археологичид” боловсролын хөтөлбөр болон мерчиндайзийн шинэ бүтээгдэхүүнийг боловсруулж, үзэгч олондоо үйлчлэхэд бэлэн болоод байна.


Үзэсгэлэнгийн нээлт 2023 оны зургадугаар сарын 22-ны 15:00 цагт Чингис хаан Үндэсний музейн V давхрын “Мөнгөн мод” үзэсгэлэнгийн танхимд болно.

Тасалбарын үнэ: 10,000 төгрөг.