image
clock
2023-06-23
"ХАДАН ГЭРИЙН ЭЗЭН" ТУСГАЙ ҮЗЭСГЭЛЭН

Чингис хаан Үндэсний музейн V давхрын "Мөнгөн мод" үзэсгэлэнгийн танхимд 2023 оны зургадугаар сарын 22-нд “Хадан гэрийн эзэн” тусгай үзэсгэлэн нээгдлээ!

Байгаль цаг уурын өвөрмөц онцлог, байгалийн тогтоц, газрын байршлыг сайтар ашиглан тэнгэр бологсдоо оршоосон “Монголчуудын хадны оршуулга” нь өөр газар оронд нэн ховор бөгөөд бидний өвөг дээдсийн бүтээсэн өв соёл юм.

Чингис хаан Үндэсний музейд хадгалагдаж буй НТ III - XVI зуун хүртэлх хадны оршуулгын дурсгалуудыг тус үзэсгэлэнд цогцоор нь дэглэжээ.

Тасалбарын үнэ: 10,000 төгрөг.