image
clock
2023-08-10
“ЦЭНД ГҮНГИЙН ОРЧУУЛСАН МОНГОЛЫН НУУЦ ТОВЧООНЫ ИЛ ТҮҮХ” НОМЫН БАЯР БОЛЛОО

Чингис хаан Үндэсний музейд 2023 оны наймдугаар сарын 9-нд Олон улсын монголч эрдэмтдийн XII их хурлыг угтан “Цэнд гүнгийн орчуулсан Монголын нууц товчооны ил түүх” номын баяр боллоо.

Энэхүү номын тухайд “Одоогоос 100 гаруй жилийн өмнө монгол хүн анх удаа Монголын нууц товчоо хэмээх үнэт эрхэм сурвалжийг хятад галигаас монгол бичгээр бүрэн эхээр нь буулгаж орчуулсанд Цэнд гүнгийн гавьяа оршиж байна” хэмээн ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн захирал Ц.Цэрэндорж онцолсон юм.