image
clock
2023-08-11
ОЛОН УЛСЫН МОНГОЛЧ ЭРДЭМТДИЙН XII ИХ ХУРАЛ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор зохиогдож буй Олон улсын монголч эрдэмтдийн XII их хурал 2023 оны наймдугаар сарын 10-нд Төрийн ордонд нээлтээ хийлээ.

Энэ удаагийн хурлыг “Монголын энх тайван ба түүхэн туршлага” сэдвийн дор Ерөнхийлөгчийн тамгын газар, Боловсрол, шинжлэх ухааны яам, Олон улсын Монгол судлалын холбоо, Чингис хаан Үндэсний музейгээс хамтран зохион байгуулж байна.

Олон улсын монголч эрдэмтдийн XII их хурлын нээлтэд гадаад, дотоодын 750 гаруй эрдэмтэн судлаачид оролцсон бөгөөд наймдугаар 14-ний өдрийг хүртэл нийт 20 орны 307 эрдэмтэн илтгэл тавьж хэлэлцүүлнэ.

Тус өдөр Чингис хаан Үндэсний музейд орон орны эрдэмтдийн илтгэл хэлэлцүүлгүүд өрнөж эхэллээ.