Бүгд Найрамдах Чех Улсын Үндэсний музейн захирал Михал Лукаш наймдугаар сарын 13-ны өдөр Чингис хаан Үндэсний музейд зочлов.
Доктор М.Лукаш Чингис хаан Үндэсний музейн захирал, академич С.Чулуунтай уулзаж, хамтарсан үзэсгэлэн гаргах болон бусад чиглэлээр цаашид хамтран ажиллах талаар ярилцлаа.