image
clock
2023-08-23
“НҮҮДЭЛЧИН ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛЬ-2023” АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 264 дүгээр тогтоолоор 2023-2025 оныг Монголд зочлох жил болгон зарлаж, Засгийн газраас "Нүүдэлчин" дэлхийн соёлын фестиваль зохион байгуулах тухай 2023 оны 183 дугаар тогтоолыг баталсан.

Уг тогтоолын дагуу Соёлын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газраас 2023 оны наймдугаар сарын 19-20-ны өдрүүдэд Налайх дүүргийн нутаг Тайж хайрханы бэлд "Нүүдэлчин" дэлхийн соёлын фестивалийг амжилттай зохион байгууллаа.

Тус фестивальд Чингис хаан Үндэсний музей нь 32 хүний бүрэлдэхүүнтэйгээр оролцож, зочдод үйлчлэх Хүндэтгэлийн өргөө, “Музейд суралцахуй” боловсролын өргөө, “Чингис хаан Үндэсний музей байгуулагдсан түүх” гэрэл зургийн бэсрэг үзэсгэлэн, ЮНЕСКО-д бүртгэгдсэн өвийг AR, VR дижитал технологиор танилцуулах хөтөлбөр, “Олон үндэстний хоол бүхий амрах өргөө”-г зохион байгуулж, гадаад дотоодын жуулчид, наадамчин олонд өргөнөөр үйлчилж ажиллав.