Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар 2017 оноос хойш жил бүрийн есдүгээр сарын 1-нийг “Эх хэлний өдөр” болгон тэмдэглэж ирсэн.
Чингис хаан Үндэсний музейгээс энэ жилийн “Эх хэлний өдөр”-т зориулан Монгол бичгээр бичигдсэн гэрэлт хөшөөдийн тухай сэдэвчилсэн тайлбарт аялал зохион байгуулах гэж байна.
Монгол бичгээр бичигдсэн гэрэлт хөшөөд:
- Чингисийн чулууны бичиг
- Мөнх хааны гэрэлт хөшөө
- Хэсэг байшингийн гэрэлт хөшөө
- Хутагт хааны бичээс
- Цогт хунтайжийн Дуутын хадны бичээс
Хаана: Чингис хаан Үндэсний музейн V давхар “Их Монгол улсын танхим”,
Чингис хаан Үндэсний музейн VII давхар “Чингис хааны угсааны хаад, язгууртны танхим”
Хэзээ: 2023 оны есдүгээр сарын 01-07-нд
Цаг: Өдөр бүр 10:00, 15:00 цагаас (монгол хэлээр)
Өдөр бүр 14:00 цагаас (англи хэлээр)
Үргэлжлэх хугацаа: 60 минут
Музейн үзэгчид үнэ төлбөргүй