image
clock
2023-09-26
“ХЯТАНТАЙ ХОЛБООТОЙ СУРВАЛЖИЙН ТУХАЙД” ЛЕКЦ ЗОХИОН БАЙГУУЛНА

“ХЯТАНТАЙ ХОЛБООТОЙ СУРВАЛЖИЙН ТУХАЙД” ЛЕКЦ ЗОХИОН БАЙГУУЛНА

Чингис хаан Үндэсний музейгээс Чингис хаан судлалын олон улсын холбоотой хамтран зохион байгуулж буй олон нийтэд зориулсан эрдэмтдийн цуврал лекц үргэлжилж байна.

Энэ удаад МУИС-ийн багш, доктор Д.Ундрах “Хятантай холбоотой сурвалжийн тухайд” сэдвээр 2023 оны есдүгээр сарын 27-ны 14:00 цагт музейн VII давхрын хурлын танхимд лекц уншина.

Олон нийтэд нээлттэй зохион байгуулагдах энэхүү лекцэд та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.