image
clock
2023-10-05
"МОНГОЛЫН ИХ АМАР АМГАЛАН" ТҮР ҮЗЭСГЭЛЭН

Чингис хаан Үндэсний музейд 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 11:00 цагт Монгол Улсын Ардын зураач, Төрийн шагналт, МУУГЗ Ш.Чимэддорж, түүний шавь БНХАУ-ын нэрт уран бүтээлч Шэнь Хун Бяо нарын хамтарсан "Монголын их амар амгалан" үзэсгэлэнгийн нээлт болно.

Дэлхийн олон оронд үзэсгэлэнгээ гаргасан алдартай уран бүтээлч багш, шавь хоёул адуу, морины сэдвээр бүтээн туурвидгаараа онцлогтой.

Үзэсгэлэнд “Хубилай хааны намрын ав” уран зургийн үйл явдлыг харуулсан хүрэл баримал, 3 метр гаруй өндөртэй “Тусгаар тогтнол” баримал зэрэг сонирхолтой бүтээлүүд дэглэгдэнэ.