image
clock
2023-10-16
БҮГД НАЙРАМДАХ ФРАНЦ УЛСЫН НАНТ ХОТНОО “ЧИНГИС ХААН: МОНГОЛЧУУД ДЭЛХИЙГ ӨӨРЧИЛСӨН НЬ” ҮЗЭСГЭЛЭНГИЙН НЭЭЛТ БОЛЛОО

Франц улсын Нант хотын Бреттанийн гүнгийн ордон дахь Нантын түүхийн музейд 2023 оны аравдугаар сарын 14-нд “Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” үзэсгэлэнгийн нээлт боллоо.

Үзэсгэлэнг Монгол, Франц хоёр улсын төрийн тэргүүн ивээлдээ авч дэмжин ажиллаж байгаа бөгөөд талуудын хамтын ажиллагаа, соёлын сурталчилгааны хүрээнд ашгийн бус зорилгоор Чингис хаан Үндэсний музей, Нантын түүхийн музей хамтран зохион байгуулж байна.

Энэхүү үзэсгэлэнд Монгол Улсын ШУА-ийн Археологийн хүрээлэн, Чингис хаан Үндэсний музей, Монголын Үндэсний музей, Хархорум музей, хувь цуглуулагчдын нийт 400 гаруй үзмэрийг Францын Лувр, Сэвр, Брэнли, Азийн урлагийн Гимэй болон Европын Холбооны бусад улсын 20 музейн 150 гаруй шилдэг үзмэрээр баяжуулан дэглэж, Чингис хааны болоод Монголын эзэнт улсын хүн төрөлхтөнд үзүүлсэн нөлөөг дэлхий дахинд сурталчлан таниулж байна. 

“Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” үзэсгэлэн 2023 оны аравдугаар сарын 14-ний өдрөөс 2024 оны тавдугаар сарын 5-ны өдрийг хүртэл үргэлжилнэ.