image
clock
2023-10-20
НАНТЫН ТҮҮХИЙН МУЗЕЙД “МОНГОЛЧУУД БА ДЭЛХИЙН ТЭЛЭЛТ” ОЛОН УЛСЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ БОЛЛОО


 БНФУ-ын Нантын түүхийн музейд дэглэгдэн өрнийн үзэгчдийн хүртээл болж буй “Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” үзэсгэлэнгийн хүрээнд Нантын түүхийн музей, Нантерын их сургууль (Парис), Нантын их сургууль (Нант), Чингис хаан Үндэсний музейгээс хамтран зохион байгуулсан “Монголчууд ба дэлхийн тэлэлт” олон улсын эрдэм шинжилгээний хурал амжилттай болж өндөрлөлөө.

Бреттани гүнгийн ордон - Нантын түүхийн музейд 2023 оны 10 дугаар сарын 14-15-ны өдрүүдэд зохион байгуулсан энэхүү эрдэм шинжилгээний хуралд Монголын эзэнт улсын түүх, археологийн чиглэлээр судалгаа хийдэг БНФУ, АНУ, ХБНГУ, Монгол зэрэг орны нэр хүндтэй 20 гаруй эрдэмтэн судалгааны үр дүнгээ хэлэлцүүлэв.